Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх нийгмийн ухааны тэнхим нь мэргэжил сурталчилах арга хэмжээний хүрээнд аймгийн музейтэй хамтран
“ХИС-Археологи 2018” үзэсгэлэн гаргалаа. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх нийгмийн ухааны тэнхимэс мэргэжил сурталчлах арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан тус үзэсгэлэнд 50 орчим эд өлгийн үзмэрүүд тавигдсан байна. 2018 онд ХИС-ийн доктор, дэд профессор Ч.Мөнхбаяраар ахлуусан тус сургуулийн судлаачид, ОХУ-ын
Рерихын гэр музей болон хүрээлэн, Ховд аймгийн музейн судлаачидтай хамтран Ховд, Баян-Өлгий аймгийн нутагт явуулсан археологийн хайгуул, малтлага судалгааны ажлын үр дүнд олдсон олдворуудаа үзэсгэлэнд дэлгэн тавьж түүх соёлын дурсгалыг бодитоор нь олны хүртээл болгосон юм. Өөрөөр хэлбэл, 4500-3800 жилийн тэртээх Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дахь
Хулагаш чемурчек булш, 3800-3400 жилийн тэртээх Ямаат голын
Мөнххайрхан булшны хүүхдийн оршуулга, 1912 оны үеийн Сангийн хотоос олдсон хосгүй түүхэн үнэт олдворуудыг энэхүү үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.
ВИДЕО: