Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд Их Сургуулийн НХУС хамтран 2004 оноос эхлэн жил бүр оюутны эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн хурлыг Тусгаар тогтносон Монгол улсын түүх, соёлын уламжлалыг залуу үеийнхэнд өвлүүлж үлдээх үйл хэрэгт хувь нэмэр оруулах, оюутнуудын эх түүхээ сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин урамшуулах, эх түүх, соёл, уламжлалаараа бахархах үндэсний үзэл төлөвшүүлэх, түүхэн хүний амьдрал тэмцлийн замналыг судлан тодруулж тэднээс суралцах залуусын дунд оюунлаг өрсөлдөөн бий болгох зорилгоор ХИС, НХУС-ийн I-IV курсын оюутнуудын дунд
“Монгол улсын тусгаар тогтнол, түүх соёлын өв” сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус хурлын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ХИС, НХУ тэнхимийн эрхлэгч Ч.Мөнхбаяр болон эрдэмтэн багш, оюутнууд оролцов.
ВИДЕО: