“Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо – зарим хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт нийтийн сонсголд урьж байна



Аймгийн ИТХ болон Ховдын толь ТББ-аас “Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо – зарим хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт нийтийн сонсголыг, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу 2018 оны 11 сарын 23-ны  14.00 цагаас Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгуулна.

Уг сонсголд аймаг сумдын ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн захиргааны болон холбогдох байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчид, мэргэжлийн холбоод, төрийн бус болон бусад хэвшлийн байгууллагуудын удирдлага, ажиллагсад, иргэд, олон нийтийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.   


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ