ХИС-ийн хамт олон түүхт 40 жилийн ойгоо угтан олон томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Үүний нэг нь ХИС-ийн эрдэмтэн багш нарын бүтээлийн үзэсгэлэн юм. Энэ сарын 19 ний өдөр тус сургуулийн эрдэмтэн багш нарын гурав дахь үзэсгэлэн буюу тус сургуулийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимийн багш, профессор Б.Даваадоржийн сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд профессор Б.Даваадоржийн өнөөдрийг хүртэл бүтээж, туурвисан сургалт, эрдэм шинжилгээний бүтээлүүд, 1985 оноос хойш бичиж хадгалсан гар бичмэлүүд, эртний Монгол бичгийн машин болон эртний судрууд дэлгэгдсэн байна.