Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Дотоод ажил, хамтын ажиллагаа, салбар комисс хариуцсан референт Ц.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг ажлын төлөвлөгөөний хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн архивын тасаг, шүүхийн тамгын газрын архив, аймгийн прокурорын архивт хадгалагдаж буй улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн шалгагдаагүй үлдсэн хэргийн баримт материалтай танилцах, ялгах, судалгаа гаргах Тусгай архивт татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг сурталчлан, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзлаа. ВИДЕО: Огноо: 11/16/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1379 Мэдээ таалагдсан: