Ховд аймаг дахь БОЭТ нь үйлчлүүлэгчдийнхээ хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор техник технологийн шинэ дэвшлийг үйлчилгээндээ нэвтрүүлж, энэ оны 10-р сарын 1-ээс эхлэн цахим бүртгэлийн захиалгын утсаар эмчид үзүүлэх цагийн захиалгыг хүлээн авдаг болсон. Өөрөөр хэлбэл, та заавал өөрийн биеэр БОЭТ-ийн цахим бүртгэлд оочерлон дугаар авах шаардлагагүй болсон бөгөөд 75 779 779 тусгай дугаарт холбогдож эмчид үзүүлэх өдөр цагаа утсаар урьдчилан бүртгүүлэх боломжийг БОЭТ-ийн хамт олон бүрдүүлсэн юм. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаад сар гаруй болж байгаа бөгөөд үйлчилгээгээ улам бүр сайжруулах, ард иргэд, үйлчилүүлэгчиддээ сурталчилах үүднээс цахим мэдээллийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Орон зайнаас үл хамааран утасны сүлжээ холбогддог аль ч газраас ажлын өдрүүдэд тусгай дугаарт холбогдож эмчид үзүүлэх өдөр, цагаа захиалан үйлчлүүлэх боломжтой болсон нь үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнээд зогсохгүй, хүлээгдэл, оочер дараалал багасч байгаад иргэд талархалтай байна.ВИДЕО: Огноо: 11/15/2018 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1471 Мэдээ таалагдсан: