Ховд аймгийн ИТХ-ын VIII хуралдааны тов гарлаа



Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 11 дүгээр сарын 14-ны өдөр хуралдлаа. Тэргүүлэгчдийн хурлаар Ховд аймгийн ИТХ-ын VIII хуралдааныг зарлах тухай, “Хөшөөт хөгжил” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, “Боловсролын салбарын дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайны төлөвлөлт, зарцуулалтын үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын мэдээлэл, Өмч хөрөнгийн тухай, Төрийн дээд шагналд тодорхойлж, өргөн мэдүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ховд аймгийн ИТХ-ын VIII хуралдааныг энэ оны 11-р сарын 30-аас 12-р сарын 01 ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.  

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ