Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 45 дугаар тогтоол
“Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хийгдсэн ажил үйлчилгээнд хяналтыг хэрэгжүүлэх” зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх хороод, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Хяналтын зөвлөлийг байгуулан ажиллаж байна.
Хяналтын зөвлөл нь 2018 оны 10 дугаар сарын 08, 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хуралдаж ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн болон хийгдэж буй бүтээн байгуулалт, ажил үйлчилгээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож Аймгийн төвд дугуйн зам барих, Авто замын гэрэлтүүлэг, Жаргалант сумын нийтийн байрны орц, дээвэр, гадна фасат засвар, Бугат үзүүрийн услалтын системийн толгойн барилгын засвар шинэчлэлт, Аймгийн төвийн Цахилгаан дамжуулах дэд станц барих /Жаргалант сумын Бичигт багт/, Жаргалант сумын шинэ дулааны засмал замын дээд хэсэгт худаг гаргах зэрэг нийтийг хамарсан ажил үйлчилгээтэй газар дээр нь танилцах шийдвэрийг гаргажээ. Энэ ажлын хүрээнд 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15.00 цагаас Жаргалант сумын нутаг дэвсгэрт ажиллана.