МУСГЗ, хөөмийч Д.Цэрэндаваа ХИС-д ажиллахаар боллоо



ХИС-ийн язгуур урлагийн ангид МУСГЗ, хөөмийч Д.Цэрэндаваа цагийн багшаар ажиллахаар боллоо. Ажлын эхний өдөр тэрбээр Үндэсний язгуур урлагийн  ангийнхантай уулзаж, үндэсний хөгжим, хөөмийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Д.Цэрэндаваа нь хөөмийн өлгий гэгдэх Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөөмийн урлагийн арга барилыг эзэмшсэн өнөө цагийн хамгийн агуу хөөмийчдийн нэг билээ . Түүний хувьд хөөмийн гэр сургалт, дугуйлангийн сургалтыг олон жил явуулж ирсэн туршлагатай . Өнөөдөр түүний бэлтгэсэн шавь нар монголдоо төдийгүй дэлхийд гайхагдсан чадварлаг хөөмийчид болсон байна. ХИС-ийн язгуур урлагийн ангийнхны хувьд тэдний нэгэн адил чадварлаг хөөмийчид болно гэдэгтээ эргэлзэхгүй байна гэлээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ