АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна



Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ оны 10-р сараас эхлэн Авлигатай тэмцэх газраас томилогдсон 5 ажлын хэсэг Монгол улсын 21 аймагт  Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт, явц байдалтай танилцах, шалган туслах, аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах, иргэдээс гомдол мэдээлэл, хүлээн авах, шалгах арга зүйн тусалцаа үзүүлэх зорилгоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ажиллах бөгөөд  11-р сарын 5-7-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллана. 

ВИДЕО: 










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ