Ховд аймгийн Мянгад сум 2019 онд 150 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй болно



БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллах үеэрээ Мянгад сумын төвд шинээр баригдаж буй шинэ цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь танилцаж мөн салбарын багш, ажилчидтай уулзлаа. Ховд аймгийн Мянгад сум 1924 онд байгуулагдсан, 3665 хүн амтай, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сумдын нэг юм. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хуучин цэцэрлэг нь 75 хүүхдийн ортой ч өнөөдрийн байдлаар 117 хүүхэд хамрагдаж байна. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 1-6 насны 400 гаруй хүүхэд байдаг бөгөөд тус суманд баригдаж буй шинэ цэцэрлэг нь ирэх 2019 онд ашиглалтад орсоноор 150 хүүхдийг хүлээн авах боломж бүрдэнэ.

 
Мянгад сумын Банзаржавын Баасанжавын нэрэмжит Улсын тэргүүний сургууль нь 1930 онд байгуулагдсан. Өдгөө 32 багш, 28 ажилчин, 480 хүүхэдтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сургуулийн дотуур байранд 90 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сургуулийн одоогийн барилга 1975 онд ашиглалтад орсон. Спорт заалгүй. Нэг удаа урсгал засвар хийгдэж байснаас өөрөөр засвар хийгдэж байгаагүй аж. Сумын удирдлагууд спорт заал болон сургуулийн их засварын санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүслээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ