“Ховд аймгийн соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөн” боллоо



Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран “Ховд аймгийн соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг “Соёл урлаг- Орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулав. 



Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд зорилгоор зохион байгуулсан уг зөвлөгөөнд 16 сумын Засаг дарга, соёлын төвийн эрхлэгч, соёлын өвийн ажилтан, соёлын төвийн хөгжмийн багш, номын санч болон аймгийн Хөгжимт драмын театр, Музей, Нийтийн номын сангийн удирдлага, уран бүтээлч, ажилтнуудын төлөөлөл 170 гаруй хүн оролцлоо.



Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дамбадаржаа нар оролцож, зөвлөгөөний үйл ажиллагаа, орон нутгийн соёл урлагийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэгт амжилт хүслээ.

ВИДЕО:


















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ