2020 оны ээлжит бүх шатны сонгуулийн бэлтгэлийг хангах, аймаг, орон нутаг дахь салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, нэгдсэн цогц мэдээллийг хүргэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, удирдах ажилтнуудыг идэвхжүүлэн чадавхжуулах зорилгоор МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Mонголын эмэгтэйчүүдийн холбооноос 4 бүсэд удирдах ажилтны бүсчилсэн зөвлөгөөнийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ оны 10-р сард хангайн, төвийн, зүүн бүсийн зөвлөгөөнийг тус тус зохион байгуулсан бол УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, НАМЭХ-ны баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга, ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймгийн МАН-ын хороо, Ховд аймгийн ЗДТГ, аймгийн МАН-ын хорооны дэргэдэх НАМЭХ-той хамтран НАМЭХ-ны баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнийг 11-р сарын 3-4-ний өдрүүдэд баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд НАМЭХ-ны удирдах зөвлөл, хяналтын хорооны гишүүд, ажлын алба, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгуудын НАМЭХ-ны сонгуульт эмэгтэйчүүдийн төлөөлөл гэсэн нийт 150 гаруй эмэгтэйчүүд оролцож байна.
ВИДЕО: