Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүд "Үр дүн суурилсан үнэлгээний шинэчлэл" сургалтанд хамрагдаж байна


Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийн үнэлгээний онол, арга зүй мэдлэг чадварыг дээшлүүлэх, статистик мэдээллийн чанар үр дүнг сайжруулах, чадавхийг хөгжүүлэх зорилгоор аймгийн БСУГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд зориулсан "Үр дүн суурилсан үнэлгээний шинэчлэл" сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ангийн сургалтын менежер нийт 50 хүн оролцож байна. Сургалтыг 10-р сарын 31-ээс 11-р сарын 1 хүртэл зохион байгуулах ба оролцогчдод БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, дэд дарга Б.Нарандорж, БСУГ-ын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ, БСУГ-ын мэргэжилтэн Т.Бат-Өлзий нар холбогдох асуудлаар мэдээлэл өгч, хичээл зааж байна.











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ