Энэ оны 10-р сарын 27 ны өдөр БОЭТ-өөс Жаргалант сумын Тахилт багийн иргэдийг оролцуулан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулж тус багийн иргэдийг үнэ төлбөрүй үзлэг оношлогоонд хамрууллаа. Энэхүү арга хэмжээг Жаргалант сумын Тахилт багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч н.Бумцэнд, н.Оюунгэрэл нар санаачлан БОЭТ-тэй хамтран зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр ЭМЯ-аас орон даяар хийгдэж байгаа 18-аас дээш насны иргэдийг хамруулах урьдчилан сэргийлэх багцын үзлэгийг БОЭТ-өөс давхар зохион байгуулжээ. ВИДЕО: Огноо: 10/30/2018 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1350 Мэдээ таалагдсан: