Ховд аймагт "Бага ангийн сурагчдын эх хэлний сургалтын арга зүйг сайжруулах, унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх арга зүй” сургалт явагдаж байна



Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл төсөл"-ийн хүрээнд "Бага ангийн сурагчдын эх хэлний сургалтын арга зүйг сайжруулах, сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх арга зүй" сэдэвт сургалтыг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Дэлхийн банк, Боловсролын хүрээлэн, Бага боловсролын эх хэлний сургалтыг дэмжих баг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Үндэсний сургагч багш нар, Ховд аймгийн БСУГ хамртан зохион байгуулж байна. Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэхэд дэмжлэг болох, зарим арга хэрэгслийг сонгогдсон сургуулийн бага ангийн багш нарт түгээх зорилгоор явагдаж байгаа энэхүү сургалт нь 10-р сарын 29-нөөс эхлэн 11-р сарын 2 хүртэл 5 өдөр үргэлжилнэ. Сургалтанд Алтай, Манхан сумын ЕБС-ийн бага ангийн багш нар болон Жаргалант сумын 2, 3, 7-р сургуулийн бага ангийн багш нар нийт  81 багш, тухайн сургуулиудын бага ангийн сургалтын менежер нар хамрагдан, тулгамдаж буй асуудлаа ярилцахын зэрэгцээ харилцан туршлага солилцож байна.  

ВИДЕО:

  







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ