Боловсролын салбарт-Ойрын хугацаанд...



2018 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийн үнэлгээний онол, арга зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, цахим  мэдээллийн системийн өгөгдлийн чанар, бодит байдлыг сайжруулах зорилгоор “Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл” сургалтад  сургууль бүр  бага, дунд ангийн сургалт хариуцсан 2 менежер оролцож байна. 

2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл төсөл"-ийн хүрээнд "Бага ангийн сурагчдын эх хэлний сургалтын арга зүйг сайжруулах, унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх арга зүй сэдэвт сургалтыг  зохион  байгуулж байна. Энэхүү сургалтад Манхан, Алтай  сумдын сургууль, Жаргалант сумын 2, 3, 7  дугаар сургуулиуд сонгогдсон ба дээрх сургуулиудын бага ангийн сургалтын менежер бага ангийн багш нарынхаа хамт оролцож байна. 

2018 оны 11 дүгээр сарын 03-05-ний өдрүүдэд нийт 190 хүн оролцсон Соёлын ажилтны аймгийн анхдугаар зөвлөгөөн болно.  
2018 оны 11 дүгээр сарын 05-нд аймгийн Ахмад багш нарын III  зөвлөгөөн болно.
2018 оны 11 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд бага ангийн багш нар, сургуулийн өмнөх боловсролын багш нар гээд нийт 70 хүнийг оролцуулсан “Дижитал сургалт” болно.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ