Ховд аймгийн БОЭТ-ийн ажлын ачааллыг нэмэгдүүлдэг нэг асуудал бол Цахим бүртгэл. Үйлчлүүлэгч тухайн өдрийн үзлэг, шинжилгээнд хамрагдах гэж өглөөний 6 цагаас эхлэн урт дараалал үүсгэж оочерлон байж цаг авдаг байсан бол одоо өөрийн биеэр ирж дугаарлан зогсох шаардлагагүй болж байна. Учир нь БОЭТ-ийн хамт олон эмчид үзүүлэх өдөр цагаа утсаар урьдчилан бүртгүүлэх боломжийг бүрдүүлжээ. БОЭТ-ийн цахим бүртгэлд одоогоор 3 бүртгэгч ажиллаж байгаа бөгөөд цаашид үйлчилгээгээ улам бүр сайжруулж ажиллахаар төлөвлөж байна. Энэ оны 10-р сарын 01-ээс эхлэн утсаар цахим бүртгэл хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 5000 орчим хүн утсаар холбогдож цахимд бүртгүүлэн БОЭТ-өөр үйлчлүүлжээ.ВИДЕО: Огноо: 10/30/2018 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2183 Мэдээ таалагдсан: