“Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” 10-р сарын 29-30 ны өдрүүдэд Ховд аймагт болно



ЗОРИЛГО:
Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сургалт семинар явуулах, зах зээлд шинээр гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх, үнэт цаас, хувьцааны данс нээх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулна. Тус зорилгын хүрээнд үнэт цаасны зах зээлийн  нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
• ХК-иудын ногдол ашгийн тараалтын мэдээ
• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
• Брокерын данс нээх үйлчилгээ
• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
• Данс шалгах үйлчилгээ /Эрдэнэс таван толгой, цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/
• Дансны хуулга хэвлэн зөвлөгөө өгөх
• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт
• Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт
• “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл
САНААЧЛАГЧ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
“Эрдэнэс Тавантолгой” ХК
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК
ХАМТРАН ОРОЛЦОГЧИД:
Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниуд /брокер дилерийн компани/
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА: 
Увс аймгийн ЗДТГ
Баян-Өлгий аймгийн ЗДТГ
Ховд аймгийн ЗДТГ
ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАЗАР:
• 2018 оны 10 дугаар сарын  24,25-ны өдүүдэд Увс аймагт,  09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
• 2018 оны 10 дугаар сарын  27,8-ний  өдөр Баян-Өлгий аймагт,  09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
• 2018 оны 10 дугаар сарын  29,30-ны  өдөр Ховд аймагт,  09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ