Ховд аймагт 2018-2019 оны өвөл нийт 91 багт 8898 малчин өрхийн 3321.9 мянган мал хонин толгойд шилжүүлснээр 5039,7 мянган мал өвөлжих дүн мэдээ урьдчилсан байдлаар гарчээ. Аймгийн хэмжээнд энэ жил ихэнх хадлангийн бүс нутгаар дунд зэргийн гарцтай байсан бөгөөд ус ихтэй байсны улмаас 08-р сарын 15-аас хойш хадланд орсон байна. 10-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 71505 тн байгалийн хадлан, 1855 тн гар тэжээл, 5744 тн хужир шүү бэлтгэсэн бөгөөд хадлан 116,1 хувь, гар тэжээл 46,3 хувь, хужир шүү 74 хувийн биелэлттэй байна. Энэ жилийн хувьд Ховд аймагт зуншлага оройтож, зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж үр тариа бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд сөргөөр нөлөөлснөөс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс харьцангуй бага хадлан авах төлөвтэй, өвөлжилт хүндэрч болзошгүй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
ВИДЕО: