Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 2-р сургуулиас санаачлан аймгийн ГБХЗХГ,
“Дэлхийн Зөн Ховд” ОНХХ-тэй хамтран
“Охидын манлайлал” чуулганыг өнөөдөр 2-р сургуулийн 6-12 ангийн 250 сурагч охидуудыг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Сургуулийн орчинд зөв нөлөөлөл, манлайллыг бий болгох, хүчирхэг өөртөө итгэлтэй, эерэг харилцаатай жинхэнэ манлайлагч охидыг бэлтгэх, охидын хүмүүжил төлөвшилд зөв нөлөө үзүүлэх зорилготой тус арга хэмжээнд Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн дунд ангийн сургалтын менежер Г.Мөнгөнсаран нар оролцон сурагчдад амжилт хүсэн үг хэлж, чуулганыг албан ёсоор эхлүүллээ. Мөн Хүүхдийн оролцооны байгууллагыг төлөөлж аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Г.Намуун,
“+300” клубын тэргүүн Э.Байгалмаа нар
“21-р зууны охидын хүмүүжил, төлөвшил”,
“Ёсзүй ба харилцаа”,
“Бидний манлайлал” , 2-р сургуулийн багш Б.Нарангэрэл, Д.Отгонжаргал
“Охид ертөнцийн чимэг”, багш Г.Саруулзаяа, Д.Ариунтунгалаг
“10 жилийн дараах би эргэцүүлэмж” сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүдийг тавьж оролцогч хүүхдүүдийн саналыг сонсов.
ВИДЕО: