Нийтийн номын сангаас “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын уран бүтээлийг сурталчлах аян”-ыг зохион байгуулав



Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон төрийн хошой шагналт, сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамбын 101 насны ойд зориулан уран бүтээлийг уншигчдад сурталчлах, тэдний нийгмийн сэтгэлгээг идэвхжүүлэх, уншсан номынхоо агуулгыг баяжуулан бүтээлчээр сэтгэх, өөрсдөө туурвиж бүтээх чадвар эзэмшүүлэх зорилгоор Лодойдамбын уран бүтээлийг сурталчлах аяныг 10-р сарын 05-18 ны хооронд зохион байгуулсан байна. Аяны хүрээнд  Нийтийн номын сангийн хамт олон Ховд аймгийн Жаргалант сумын ЕБС-ын 7 сургуулийн 6-12-р ангийн сурагчдын дунд “Зохиолчийн уран бүтээлээр ном бүтээх” уралдаан, зохиолчийн өгүүллэгүүдээр “Зохиолоос олж авсан ухаарал” нээлттэй хэлэлцүүлэг, "Тунгалаг тамир" романаар уншигчдын бага хурал, “Монголын зохиолчдын уран бүтээлийг хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн АХА тэмцээнийг тус тус зохион явуулжээ. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ