МУБИС, Ховд их сургуультай хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг үзэглэв



МУБИС Ховд их сургуультай Эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх олон чиглэлээр хамтран  ажиллахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Мандах, Ховд их сургуулийн захирал доктор Б.Нямдорж нар нэн оны 10-р сарын 12 ны өдөр гэрээг үзэглэв. Талуудыг гарын үсэг зурах үед МУБИС-ийн дэд захирал дэд проф. Х.Тамир, проф. Д.Наранцэцэг нар байлцав.



Хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, инновацийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж зохион байгуулах, бүс нутагт хамтарсан экспедиц зохион байгуулах, бага хурал, симпиозум, зөвлөгөөн, семинар зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулах зэрэг хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна. Мөн энэ хүрээнд хоёр талын эрдэмтэд судлаачдыг оролцуулан суурь болон хавсарга судалгааны төсөл боловсруулж, хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ном, сэтгүүл солилцох, эрдэм шинжилгээний бүтээл хамтран хэвлүүлэх, багш, оюутан солилцож сургалт, эрдэм шинжилгээний ажлын туршлага харилцан солилцох, профессор багш, залуу судлаачдын эрдэм судлалын чадавхийг нэмэгдүүлэх, тодорхой чиглэлээр судлаач хамтран бэлтгэх, хамтарсан хөтөлбөр нээх, хөтөлбөрийн дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлийн чиглэлээр харилцан туршлага солилцох, тодорхой чиглэлүүдээр эрдэмтдийг урьж лекц уншуулах; багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт, бусад үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, Оюутны фестиваль, спорт, урлагийн арга хэмжээ, аялал, уулзалт, өдөрлөг зохион байгуулах гэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцжээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ