Ховд аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс хэрэгжүүлдэг 6 хөтөлбөрийн нэг болох
“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг энэ оны 5-р сараас хэрэгжүүлэн ажилласан байна. Нийт 11 сумын 14 бүлэгт 90 өрх хамрагдсан бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд 10 гаруй нэр төрлийн ногоо тариалж бүлгүүд 141 тонн ургац хураан авч өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна. Тухайлбал: Жаргалант сумын Бугат багийн
“Бугат” бүлэгт 12 өрх 5.5тн төмс, 1.5тн лууван, 3т манжин, 0,5т хүрэн манжин, 1т сонгино, 0,2т сармис, 5т тарвас, 2.5т тингуа, 0,5т байцаа, 1т помидор зэрэг ногоо тариалан ургацаа хураан авч, зах зээлийн ханшаар борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
ВИДЕО: