Ховд аймгийн Боловсрол, Соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү өнгөрсөн 7 хоногт буюу 10-р сарын 08-12 ны хооронд Сингапур улсад болсон
“Дижитал сургалтын арга зүй” сургалтад хамрагджээ. Улмаар
“Дижитал сургалтын арга зүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн анхны аймгаар Ховд аймаг сонгогдож 2018 оны 11 дүгээр сарын 2-6-ны хооронд бага ангийн багш болон цэцэрлэгийн багш нарыг оролцуулсан сургалтыг Ховд аймгийн төвд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тэгвэл Ховд, Баян-өлгий, Булган, Архангай, Төв, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Сэлэнгэ аймгууд болон нийслэл дүүргийн холбогдох мэргэжилтнүүдийг гамшиг онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах эрхзүйн орчныг бүрдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийт, салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг хангах зорилгоор зохион байгуулсан
“Гамшиг онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалт хэлэлцүүлэгт Ховд аймгаас БСУГ-ын хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтэн О.Өлзийсайхан, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн Д.Бямбасүрэн, ЭМГ-ын хүүхдийн ерөнхий мэргэжилтэн А.Энх-Амгалан, МХГ-ын боловсрол соёлын хяналтын улсын байцаагч Ц.Алтанхишиг, ОБГ-ын ангиллын сургалт сурталчилгаа урьчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Одгэрэл, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Нэргүй нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.
“Гамшиг онцгой байдлын үе дэхь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт үйл ажиллагааны ажлын хэсэгт аймгийн БСУГ орсоноор сургууль, цэцэрлэгийн орчин дахь гамшигийн эрсдлийг бууруулах, гамшиг онцгой байдлын үед хүүхэд хамгааллын эрсдлийн төлөвлөгөөг боловсруулан ажиллахаар төлөвлөж байна.
Мөн “Суурь боловсролын сургалтын чанарыг сайжруулахад мэдээлэл харилцаа технологийг ашиглах нь” сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 22-29-ны өдрүүдэд зохион байгуулна гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ.