Ховд хөгжил политехник коллежийн дэргэдэх оёдол, ахуйн үйлчилгээний мэргэжлийн салбар зөвлөлөөс оёмол бүтээгдэхүүний оёдолчины мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдын дунд олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг байна. Энэ удаад Оёдолчны мэргэжлийн давуу тал, мэргэжилдээ дуртай хайртай байхын ач тусыг таниулах, өөрсдийн мэдлэг мэдээллээ солилцох зорилгоор “Мэргэжлийн онцлог” ток шоуг тус сургуульд оёдлын чиглэлээр суралцаж байгаа 50 гаруй суралцагдыг хамруулан анх удаа зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Үйлдвэр үйлчилгээний хоршоодын тэргүүн А.Сэржханд, Ховд гурван сэнхэр оёдлын хоршооны эрхлэгч Болорчулуун, Их буян худалдааны төвд хувиараа оёдлын үйлчилгээ эрхэлдэг энэ салбартаа 40 гаруй жил ажиллаж байгаа оёдолчин Энхээ, Буянт үйлийн шим хоршооны оёдолчин Мягмар нарын туршлагатай оёдолчид уригдан оролцож, өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хамаргүй хуваалцаж, суралцагчдын сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.ВИДЕО: Огноо: 10/15/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1274 Мэдээ таалагдсан: