Аймгийн ИТХ-ын 7-р хуралдаан энэ оны 10-р сарын 12-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан тус хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг Хурлын хороогоор хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, хэлэлцүүлэх, санал дүгнэлтийг боловсруулах ажлыг зохион байгуулах үүднээс аймгийн ИТХ-ын дэргэдэх хороодын хуралдааныг өнөөдөр зохион байгуулав.
Тухайлбал, Аймгийн ИТХ-ын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн хороогоор аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн 2018 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн явц, түүнд оруулах өөрчлөлт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2018 оны биелэлтийн явц, 2019 оны төслийн эдийн засаг, төсвийн бодлого, зохицуулалтын талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн Нутгийн удирдлагын хороо, Нийгмийн бодлогын хороо, ХХААБО-ны хороо, ҮХБХ-ын хороо, ДБХБГЗБ-ын хороод нэгдэн хуралдав.