Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөл байгуулагдсан. Уг зөвлөлийг арга зүй, удирдлагаар хангаж, туршлага солилцох, үүрэг чиглэл өгөх уулзалт, хэлэлцүүлгийг Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Ховд аймагт 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох аймгийн Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, БСУГ, Байгаль орчин аялал, жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Жаргалант сумын ЗДТГ зэрэг албан байгууллагын удирдлагууд оролцлоо. Уг хэлэлцүүлгээс Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гишүүн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, мөн 2019 онд хийж, хэрэгжүүлэх ажлын саналуудыг авч, нэгтгэв.
ВИДЕО: