Ховд аймгийн БСУГ-аас Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, Насан туршийн боловсролын төвд ажиллаж байгаа нийт эрдэмтэн багш нарт хүндэтгэл үзүүлж багш нарын баярт зориулсан Баярын хурал, Хүндэтгэлийн тоглолтыг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Баярын хурлын арга хэмжээнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, дэд дарга Д.Нарандорж, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын дарга удирдлагууд , үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, ахмад, гавъяат багш нарын төлөөлөл, боловсролын салбарын ажилтнууд оролцов.
Ховд аймгийн боловсролын салбар нь өнгөрсөн 2017-2018 оны хичээлийн жилд боловсролын салбарын багш ажилтны ёс зүйн хандлагыг сайжруулж, олон нийтийн оролцоог өргөжүүлэн хүүхэд нэг бүрийн эх хэлээрээ зөв сайхан бичиж ярих, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилго дэвшүүлэн ажилласан байна. Энэ зорилгынхоо хүрээнд 100 гаруй ажил төлөвлөснөөс 98 хувийн биелэлттэй ажиллаж эх хэлний сургалтын чанарыг 8.2 хувиар, Монгол хэлний хичээлийн ЭЕШ-ыг 16.7 хувиар ахиулж ЭЕШ-аар 508 оноо авч улсад 6-р байр эзэлсэн зэрэг олон сайхан амжилт, үр бүтээлээр дүүрэн дэлхийн болон Монголын Багш нарын 52 дахь өдрийг тэмдэглэлээ.
ВИДЕО: