Ховд аймгийн БСУГ нь МУ-ын 21 аймгаас анхлан “Олон нийтийн оролцоот сургууль, хүний хөгжлийн төв” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа батлуулан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд багш сурагчид, эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр олон ажил төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь “Хүүхдийн хөгжил, олон нийтийн оролцоо” аймгийн анхдугаар зөвлөгөөн юм. Тус зөвлөгөөнийг Монголын багш нарын 52 дахь өдөр буюу 2018 оны 10-р сарын 04-ний энэ өдөр зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд аймгийн 17 сумын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, ТББ, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, багш, эцэг эхийн төлөөлөл, аймгийн төрийн байгууллагын төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцлоо.
ВИДЕО: