Ховд аймгийн БСУГ-аас боловсролын үйлчилгээг иргэд олон нйитэд чанартай, хүртээмжтэй хүргэхэд иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор “Олон нийтийн оролцоот сургууль, хүний хөгжлийн төв” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар 2017 онд батлуулсан байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголын багш нарын 52 дахь өдрийг угтан олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь “Байгууллагын соёл” сургалт юм. Энэхүү сургалтад аймгийн 17 сумын ЕБС, СӨБ-ын байгууллагын захирал эрхлэгч нар хамрагдлаа. Түүнчлэн дээрх хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөгжил, олон нийтийн оролцоо” аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг маргааш буюу 2018 оны 10-р сарын 4-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. ВИДЕО: Огноо: 10/3/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2513 Мэдээ таалагдсан: