Ховд их сургууль 2018 оны “Шилдэг бүтээл”-ийн эздээ тодрууллаа

Ховд Их Сургууль-н зураг.

Монголын багш нарын баярыг тохиолдуулан Ховд их сургууль багш нарынхаа дунд “Шилдэг сурах бичиг, гарын авлага”, “Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл”, “Шилдэг нэг сэдэвт зохиол”, “Багшийн заах арга, технологи”, “Тэргүүний тэнхим” гэсэн 5 номинациар уралдаан зарлаж, төрөл тус бүр дээр байр эзлүүлжээ. 

“ШИЛДЭГ ЗААХ АРГАЧ ТЕХНОЛОГИЧ БАГШ” төрөлд:

ТЭРГҮҮН БАЙР:Боловсрол судлал, аргазүйн тэнхимийн багш, магистр С.Өлзийжаргал

ДЭД БАЙР: Математик, мэдээлэл зүйн тэнхимийн багш, дэд проф Д.Саруул

ГУТГААР БАЙР: Биеийн тамирын тэнхимийн багш, магистр Ч.Түвшинсайхан

“ШИЛДЭГ СУРАХ БИЧИГ, ГАРЫН АВЛАГА”-ын төрөлд:

ДЭД БАЙР: Боловсрол судлал аргазүйн тэнхимийн багш, доктор Г.Нямдаваагийн “Эх хэлний боловсрол”

ГУТГААР БАЙР: ТНУ-ны тэнхимийн багш, профессор Б.Батмөнхийн “Монголын эртний түүх лекцүүд”

“ШИЛДЭГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ”-ийн төрөлд:

ТЭРГҮҮН БАЙР: Биологийн тэнхимийн багш, магистр М.Отгонбаатарын “Пятьдесят лет после интодузций: популяция ондатры озера Хар-Ус, Западная Монголия”

ДЭД БАЙР: Доктор Д.Дарьхандын “A new cinnamolphenethylamina derivative from a Mongolian Allium species, Allium carolinianum” өгүүлэл

ГУТГААР БАЙР: Европ судлалын тэнхимийн багш Б.Гүндэгмаагийн “Образ осла в наивном языковом сознаний носителей монгольского языка вопросы психолингвистики“ өгүүлэл

“ШИЛДЭГ ТЭНХИМ”-ийн төрөлд:

ТЭРГҮҮН БАЙР:Европ судлалын тэнхим

“ШИЛДЭГ НЭГ СЭДЭВТ БҮТЭЭЛ”-ийн төрөлд:

ТЭРГҮҮН БАЙР: ТНУ-ны тэнхимийн багш, профессор М.Ганболдын “Ховдын Тувачуудын хураангуй түүх” бүтээл

ДЭД БАЙР: Химийн тэнхимийн багш,доктор А.Амаржаргалын Ашигтай загварын гэрчилгээ:”Ялаа батганын өндөг авгалдай устгах Мон ларвиц” бэлдмэл зэрэг бүтээлүүд шалгарсан байна.

Ховд Их Сургууль-н зураг.

Ховд Их Сургууль-н зураг.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ