Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Ховд аймгийн ХХҮГ-тай хамтран Ховд аймгийн Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Ховд аймгийн бизнес эрхлэгчдийн бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх, зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах чадавхийг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан энэхүү зөвлөлдөх уулзалт нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн ажлын уялдаа холбоог сайжруулж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын нэг нь юм. Зөвлөгөөнд 17 сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл, ажил олгогч эзэд, банк бус санхүүгийн байгууллага, банкнуудын төлөөлөл гэсэн 100 гаруй хүн оролцов.ВИДЕО: Огноо: 10/3/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3081 Мэдээ таалагдсан: