“Тогтвортой хөгжил ба залуучууд” эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж...

 

ЗАЛУУЧУУД СУДЛАЛ– 2018: “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ЗАЛУУЧУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ


Үндэслэл:
Монгол улсын нийт хүн амын 34,6 хувийг залуучууд буюу 1080681 нь 15-34 насныхан эзэлж байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын 55хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57,1 хувь нь 15-34 насны залуучууд байна.
Ховд аймаг нь нийт 85325 хүн амтайгаас 35.5 хувийг  буюу 30454 нь 15-34 насны хүүхэд,  залуучууд   эзэлж байгаа бөгөөд тэдний  өмнө тулгарч буй нийтлэг асуудал болон түүнийг шийдвэрлэх  арга замыг тодорхойлох, залуучуудын нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэн, залуу гэр бүлийн суурь хэрэгцээг хангахад аймаг, орон нутгийн зүгээс тус чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг зохион  байгуулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Зорилго:
 Орон нутгийн залуучуудын эрх зүйн байдалд дүн шинжилгээ хийх,залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын талаар  тулгамдаж буй асуудлыг хөндөн тавьж, хэлэлцэн дүгнэж, дуу хоолойгоо төр засгийн удирдлагад хүргэн, хэрэгжүүлэхэд тус хурлын зорилго оршино.
Зорилт:
1. Залуучуудын хөгжил, харилцаа хандлага, төлөвшил, нийгэм дэх оролцоо, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, гэр бүл төлөвлөлтийн талаар  тулгамдаж буй асуудлууд болон түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоx;
2. Залуучуудад нөлөөлж буй нийгэм,эдийн засгийн хүчин зүйлсийн талаар цогц ойлголтыг бий болгох;
3. Залуучуудын цогц асуудлын талаар судалгаа шинжилгээнд тулгуурласан дүгнэлт, зөвлөмж гаргах;
Хамрах хүрээ:
Ховд аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид
Их, дээд сургууль, коллежийн оюутан,залуус 
Салбар хуралдааны чиглэл:
Чиглэл 1:Өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудал
Чиглэл 2: Өсвөр үе, залуучуудын хөгжил,оролцоо,төлөвшил, харилцаа хандлага
Чиглэл 3:Өсвөр үе, залуучуудын гэр бүл төлөвлөлт, амьдрахчадвар
Илтгэлд тавигдах шаардлага:
 Эрдэм шинжилгээний бага хурлын зорилготой уялдсан байх;
 Судалгаанд үндэслэсэн байх;
 Хэрэгжүүлэхүйц шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
 Бодит мэдээлэл ашиглаж, баримт материал хавсаргасан байх;
 Ашигласан ном,материалын жагсаалт бичиж, ерөнхий дүгнэлт, зөвлөмжтэй байх;
 Хуралд ирүүлсэн илтгэлийг оролцогчдод буцаан  олгохгүй  бөгөөд  зохион байгуулагч тал иш татах зэргээр ашиглахыг зөвшөөрсөн байх;
 Үсгийн фонт Arialхэмжээ 12, мөр хоорондын зай 1.5,А4 бичгийн цаас, 2 талаас нь зэрэгцүүлж тэгшилсэн 12-оос хэтрэхгүй хуудастай байх;
 Илтгэлийн бүтэц нь оршил, онолын хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт, санал, зөвлөмж,номзүй хэсгүүдээс бүрдсэн байх;
 Илтгэл нь ишлэл зүүлт бичих шаардлагыг хангасан байх, илтгэлийг 7 минутад багтаан танилцуулахаар бэлтгэсэн байх;
 Хамтарсан илтгэл байж болно.
Хүлээн авах хугацаа:
Оролцогчдыг 2018 оны 10 дугаар сарын12-ны өдрийн17.00 цаг хүртэл Ховд их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Боловсрол судлал арга зүйн тэнхимд цаасаар болон nyamdavaakhovd@gmail.com хаягаар хүлээн авна. 
Хугацаа, хурал зохион байгуулагдах газар:2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болно. 
Шагнал, урамшуулал: 
- 1 дүгээр байр чиглэл тус бүр 1 – 80.000 төгрөг, өргөмжлөл
- 2 дугаар байр чиглэл тус бүр 1 – 60.000 төгрөг, өргөмжлөл
- 3 дугаар байр чиглэл тус бүр 1 – 40.000 төгрөг, өргөмжлөл

Зохион байгуулагч:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газар
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Ховд их сургуулийн Гадаад хэл,соёлын сургууль

Хамтран зохион байгуулагч: 
Баруун бүсийн хувь хүний хөгжлийн интитут
Ховд телевиз 

Утас: 99072765, 99435376, 99011185








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ