ХИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн профессор, Түүх, Нийгмийн ухааны доктор, Монгол улсын тэргүүний багш Оръяс Мөнгөнхүүгийн Ганболдын
"Сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн тайлан" үзэсгэлэн өнөөдөр боллоо. ХИС-ийн шилдэг тэргүүний багш нарын нэг Ганболд багшийн хувьд боловсролын салбарт тасралтгүй 38 жил ажиллахдаа ХИС-д 25 жил, ЕБС-д 13 жил багшилсан байна. Тэрээр боловсролын салбартай ажил амьдралаараа холбогдсон энэ хугацаанд нийтлэл мэдээлэл 100 гаруй, нэгэн сэдэвт бүтээл 36, эрдэм шинжилгээний өгүүлэл 102, Эрдэм шинжилгээний төсөл 15, хянан тохиолдуулсан бүтээл 6, эрхлэн нийтэлсэн бүтээл 4 гэх мэт олон арван бүтээл, ном товхимол гаргаснаас гадна Монгол, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орнуудад бүтээл нь хэвлэгджээ. 2016 онд Жилхэрийн удмын туульчид номын нээлт, 2018 оны 07-р сард Ховдын Тувачууд номын нээлтээ зохион байгуулж байсан тэрээр энэ удаа нйит бүтээлийнхээ 70 гаруй хувийг дэлгэн ийнхүү эрдэм шинжилгээний бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ гаргалаа.