“ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” сургалт зохион байгуулав



Орон нутгийн тухайн жилийн төсөв, түүний хэрэгжилтэд хяналт тавих, Хурлын дэргэдэх Хороодын үйл ажиллагааг жигдрүүлэх, хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ, Жаргалант сумын ИТХ, "Тогтвортой амьжиргаа төсөл-3" хамтран “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” сургалтыг 10 сумын ИТХ-ын дэргэдэх хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэлдхүүнтэйгээр 10 дугаар сарын 01-ний өдөр Аймгийн Нутгийн Удирдлагын ордны Хуралдааны их танхимд зохион байгууллаа.



Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, "Тогтвортой амьжиргаа төсөл-3" орон нутгийн удирдагч Ж.Батсайхан, Аймаг Сумын ИТХ-ын Төлөөлөгч, Багийн ИНХ-ын дарга нар, багийн ИНХ-ын Тэргүүлэгч, иргэдийн төлөөлөл, Багийн ИНХ-ын Хяналтын бүлгийн гишүүд нийт 110 хүн оролцохоос хяналтын зөвлөл, хяналтын бүлгийн 90 хүн тус тус хамрагдсан байна.

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ