Ховд Хөгжил Политехник коллеж 960 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байртай болно



Монгол улсын Их хурал, Засгийн газраас мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, багш оюутнуудын нийгмийн асуудлыг шйидвэрлэх чиглэлээр олон асуудлыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийг 960 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байртай болгох явдал юм. Тус сургуулийн шинэ байрны барилгын зураг төсөл нь 2013 онд гарсан хэдий ч хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэлгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Тэгвэл нийтдээ 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн хичээлийн шинэ байрыг барихаар шийдвэрлэн барилгын ажлыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр 2018 оны улсын төсөвт тэрбум төгрөгийг нь тусгасан байна. Өнөөдөр тус сургуулийн хичээлийн шинэ байрны шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолын ажиллагаанд ХХҮЕГ-ын  дарга Б.Нямдаваа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ХПТК-ийн захирал Т.Дэлгэрсайхан болон, тус сургуулийн багш оюутнууд оролцов.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ