Ховд аймаг БНХАУ-ын Датун хоттой хамтран ажиллана



Монгол улс, БНХАУ-ын хооронд "Бүс ба зам" гэсэн томоохон эдийн засгийн төсөл хэрэгжиж байгаатай холбоотой БНХАУ-ын Шанси мужийн Датун хоттой Ховд аймаг нь  хамтран ажиллах, 2 хотын найрамдалт харилцаа тогтоох санамж бичгийг энэ оны 3-р сард Бээжин хотноо болсон уулзалтын үеэр байгуулсан байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын Шанси мужийн Датун хотын гадаад харилцааны албаны Тамгын газрын дарга Лу фенээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байгаатай холбогдуулан Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар болон албаны бусад удирдлагууд хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.    

ВИДЕО:



Энэ үеэр Ховд аймгийн удирдлагууд Датун хоттой хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор дараар гурван чиглэлийг онцлон тусгасан байна. Тухайлбал, 1-д: Албан айлчлалын харилцааг бэхжүүлэх, 2-т. Худалдаа эдийн засаг, тээвэр логистик болон олон улсын хурлын үйл ажиллагааны чиглэлийг бэхжүүлэх, 3-т: Аялал жуулчлалыг хөгжүүлэх харилцааг бэхжүүлэх зэрэг хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа талууд ийнхүү санамж бичигт тусгалаа.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ