Ховд аймгийн ХХҮГ-аас " од үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг бүсчилсэн байдлаар зохион байгууллаа



Ховд аймгийн ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үе шаттай ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь аймгийн Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ховдод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээ цэгүүдийг бий болгон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсаны дагуу "Ховдод үйлдвэрлэв" бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг анх удаагаа бүсчлэн зохион байгууллаа. Ингэхдээ Манхан, Эрдэнэбүрэн, Мөст, Булган сумдыг түшиглэн тухайн сумдын ЗДТГ-тай хамтран  хөдөөгийн 16 сумын жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, болоод ХХҮГ-аас хэрэгжиж байгаа 6 төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэн, нөхөрлөл хоршоодыг оролцуулан зохион байгуулсан юм.

ВИДЕО:




Орон нутгийн бизнес эрхлэгчдэд  харилцан туршлага солилцох боломж олгох, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, тэдний үйл ажиллагааг дэмжин сурталчилах зорилгоор дээрх 4 сумыг түшиглэн бүсчилсэн байдлаар зохион байгуулсан энэхүү үзэсгэлэн худалдаанд нийт 152 үйлдвэрлэгчийн 123 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн  тавигдаж, 32,0 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж орлогоо нэмэгдүүлсэн байна.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ