“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ”-г Жаргалант суманд зохион байгуулав

Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар-н зураг.

Ховд аймгийн ХХҮГ, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Startup Mongolia ТББ хамтран “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ”-г энэ сарын 14-17-ны өдрүүдэд Жаргалант суманд зохион байгууллаа.

Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар-н зураг.

Залууст гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, мэдлэг, мэдээлэл, урам зориг өгөх, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан уг сургалт арга хэмжээнд шинэлэг бизнесийн санаа дэвшүүлэн, гарааны бизнесээ эхлүүлэх зорилготой 15-34 насны 50 гаруй залуус оролцож бизнес санаагаа уралдуулсан байна.

Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар-н зураг.

Тэдгээрээс  ажлын цагаан бээлий үйлдвэрлэгч “Up Team” багийн залуучууд шалгарч 10.0 сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн дэмжлэг авах эрхийн бичгээр шагнуулжээ. 

Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар-н зураг.

ВИДЕО:



Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар-н зураг.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ