ХХҮГ-аас Цэцэг сумын иргэн Г.Ганболорын Эмийн сангийн төсөл, Булган сумын иргэн Р.Буянтогтохын Модон эдлэлийн бизнес төсөлд 10,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв



Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн “Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ"-г  09-р сарын 08-13 ны өдрүүдэд Булган, Мөст, Манхан, Эрдэнэбүрэн сумдыг түшиглэн бүсчилсэн байдлаар зохион байгууллаа. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл, "Startup Mongolia" ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Пүрэвсүрэн нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Мөст, Булган сумдад  уг сургалтыг зохион байгуулан ажилласан юм.



Мөст суманд зохион байгуулагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ"-нд Зэрэг, Дарви, Цэцэг, Мөст сумдын 15-34 насны 60 гаруй залуучууд оролцож 13 бизнес санаа дэвшүүлснээс 5 санаа нь дэмжигдсэн бол Алтай, Үенч, Булган сумдын 15-34 насны мөн 60 гаруй залуус оролцсон сургалт, арга хэмжээ Булган суманд  болж 50 гаруй бизнес санаа дэвшүүлснээс 14 санаа нь дэмжигдэв. 



Залуучуудын гарааны бизнесийг дэмжих 10,0 сая төгрөгний 100 хувь эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт Цэцэг сумын иргэн Г.Ганболорын эмийн сангийн төсөл шалгарсан бол Булган сумаас тус сумын иргэн Р.Буянтогтохын модон эдлэлийн бизнес төсөл шалгарлаа.

ВИДЕО:  






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ