Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд “Олон талт хамтын ажиллагаа сэдэвт” баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймагт эхэллээ



Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд хэрэгжиж байна, хуулийг хэрэгжүүлэхэд тохиолдож байгаа саад бэрхшээл, саад бэрхшээлийг даван туулахад юу шаардлагатай, мөн хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн сайн туршлагыг солилцох, сурталчилах зорилгоор Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯам, Щвейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сан хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд “Олон талт хамтын ажиллагаа сэдэвт” баруун бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 13-14-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.



Зөвлөгөөнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 32 сумын Засаг дарга, 25 цагдаагийн алба хаагч, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд, ЭМГ-ын ажилтнууд, БСУГ-ын ажилтан зэрэг 90 орчим хүн оролцож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны 12-р сарын 22-нд батлагдаад 2017 оны 2-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдууулан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн талаар олон нийтэд мэдлэг олгох, хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагын алба хаагч нарын чадавхийг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаагийн нэг хэсэг ажил нь энэхүү зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний төгсгөлд зөвлөгөөнөөс  гарсан саналыг ХЗДХЯам болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэдэх “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд зөвлөл"-ийн гишүүдэд хүргүүлж, тодорхой шийдвэр гаргуулан ажиллах юм.



ВИДЕО:












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ