1989 оны 12-р сарын 7 нд Ховд аймгаас өөрөөр хэлбэл Улсын багшийн дээд сургуулийн оюутнууд улс төрийн жагсаал хийснээс хойш 29 жилтэйгээ учран золгож байна. Ирэх 2019 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохионо. Тиймээс Монголын ардчилсан холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг сонсох үүднээс тус холбооноос олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал энэ оны 09-р сарын 08 ны өдөр Ховд аймгийн МОАХ-ны чуулганыг зохион байгуулж гишүүдийнхээ санал бодлыг сонсон Монгол оронд ардчилал, шударга ёс, иргэний нээлттэй нийгэм байгуулах, түүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх үйл хэрэгт зорилго нэгтэй ажиллахыг уриаллаа. Тус чуулганд Монголын Ардчилсан холбооны дэд дарга, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын ардчилсан холбооны Ховд аймаг дахь салбарын тэргүүн Ширнэнбандийн Адьшаа болон аймаг сумдын салбар холбоодын тэргүүн, гишүүд гээд 200 гаруй хүн оролцлоо. ВИДЕО: Огноо: 9/11/2018 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2203 Мэдээ таалагдсан: