2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуульд 19419 сурагч, төрийн өмчийн 32, хувийн хэвшлийн 13 цэцэрлэгт 7500 гаруй хүүхэд хамрагдаж байна

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эхэлж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд нээлтээ хийж шавь нараа хүлээн авч байна.

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү болон холбогдох албаны хүмүүс сургууль, цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнүүдэд оролцож, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачуудад сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ.

Ховд аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуульд 19419 сурагч, төрийн өмчийн 32 цэцэрлэг, хувийн хэвшлийн 13 цэцэрлэгт 7500 гаруй хүүхэд хамрагдаж байна. Мөн энэ хичээлийн жилд 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд, 6 настай хүүхдийг 1 дүгээр ангид бүрэн хамруулах зорилт дэвшүүлж, 1 дүгээр ангид 2013 сурагчийг хамруулжээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

МУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа, БСШУСЯ-ны зорилт, Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн Боловсролын салбарт шинэчлэлийг эрчимжүүлэх, байгууллагын менежмент, чадавхийг сайжруулах, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх талаар анхаарч, 2018-2019 оны хичээлийн жилд “Боловсролын салбарын ажилтнуудын харилцан хандлагыг сайжруулж, олон нийтийн оролцоог өргөжүүлэн, хүүхэд бүрийн эх хэлний чадварыг хөгжүүлж, сурагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргана” гэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ