Аймгийн ИТХ-ын 6-р хуралдаан 09-р сарын 10 ны өдөр хуралдана



Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 08-р сарын 01-ний өдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын 6-р хуралдааныг 2018 оны 08-р сарын 22-ны өдөр хуралдуулахаар  товлосон боловч Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт хүн малын гоц халдварт "Боом" өвчин гарсантай холбогдуулан 09-р сарын 07 ны өдөр хүртэл хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас хуралдааныг хойшлуулаад байсан. Тэгвэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 6-р хуралдааныг 09-р сарын 10 ны 09 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. Ээлжит хуралдаанаар "Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөх", "Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн дүнгийн тайлангийн тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл, "Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай", "Аймгийн 2018 оны төсөвт тодотгол хийх тухай", "Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ