Дэлхийн зөн олон улсын байгууллагынхан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон орон нутгийн удирдах ажилтнуудтай уулзав



Дэлхийн зөн олон улсын байгууллага нь өнөөдөр буюу 09 дүгээр сарын 04-ны өдөр ИТХ-ын Төлөөлөгчид болон орон нутгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, С.Лхагвасүрэн, Л.Цэнд-Аюуш, Б.Нямсүрэн болон орон нутгийн удирдах ажилтнууд оролцлоо.



Уулзалтаар тогтвортой хөгжил, гэр бүл, иргэд, хүүхдүүдийн сайн сайхан, аз жаргалтай амьдралыг цогцлон бүрдүүлэхийн төлөө орон нутгийн удирдах ажилтнуудтай хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарын хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, ажлын үр дүнгийн талаар ярилцлаа. Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь Ховд аймгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор жилд дунджаар 20 орчим эдийн засгийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байна. Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөртэй уялдуулан Жаргалант сумын хэмжээнд 100 өрхийг мэргэшүүлэх урт, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж, бүлгийн зохион байгуулалтанд оруулахад дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг сайжруулах аргачлалыг 17 сум, өрхийн эмнэлгүүдэд хэрэгжүүлж, 5 суманд үйл ажиллагаагаа явуулж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ