Мянгад сумын Баянбулаг багийн нутаг "Баянхар" гэх газар хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “Дорнын шим” ХХК-ний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мянгад сумын Баянбулаг багийн нутаг "Баянхар" гэх газар хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “Дорнын шим” ХХК-ний үйл ажиллагааг сумын иргэд хөдөлмөрчид ихээр эсэргүүцэж ирсэн. Учир нь тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар нь малчдын бэлчээрийн бүс нутаг болон өвөг дээдсийнх нь шүтээнтэй холбоотой түүх дурсгалт газар нутагт багтдаг учраас хайгуулын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. Иймээс иргэд хөдөлмөрчид аймаг сумдын удирдлагуудад удаа дараа өргөдөл гомдол, санал хүсэлт тавьж ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Батнасанд мөн хандсаны улмаас холбогдох яамны төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсгийг Ховд аймагт ажиллуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл БОАЖЯ-ны Ой, ус, Кадастын хэлтсийн дарга, Үнэлгээ аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Ховд аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Буянт Ховд голын сав газрын захиргаа, Мянгад сумын Засаг дарга, сумын байгаль орчны мэргэжилтэн зэрэг холбогдох албаны хүмүүсийн хамтарсан баг өнөөдөр хуралдлаа. Маргааш буюу 9 сарын 4-ны өдөр тухайн компаний үйл ажиллагаатай биечлэн танилцаж, малчид иргэдтэй уулзан газар дээр нь ажиллах юм байна.

ВИДЕО:



Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ