УИХ-ын Б.Пүрэвдорж Марико ББСБ-тай хамтран тойргийнхоо сумдын сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүлэв



Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 2-р сургуулийн сурагч  Б.Нандин-Эрдэнийн хүсэлтээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тус сургуулийн 7Б ангийн багш, сурагчдын ширээ сандлыг Монгол Японы хамтарсан "Марико" ББСБ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн шинэчиллээ.Тус ангид тулгамддаг байсан зүйл нь сурагчийн ширээ сандал байсан бөгөөд бараг 1990 оноос хойш ашиглаж байсан ширээ сандал нь хуучирч муудсан байжээ. Иймээс тус ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид захидал бичсэнээр  ангийнхаа ширээ сандлыг шинэчлэх гэсэн хүсэл мөрөөдөл болсон захидлын хариу нь ийнхүү биелэлээ олж бодит ажил болж чадлаа. 


ВИДЕО:

Үүнээс гадна тойргийнхоо сумдын сургуулиудын үйл ажиллагааг бүх талаар дэмжин, сургалтын орчинд дэмжлэг үзүүлж "Марико" ББСБ-ын хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын 12 жилийн 1-р сургууль болоод Цэцэг сумын ЕБС-ийн багш хөгжлийн төвийг тохижуулах, Чандмань сумын ЕБС-ийн нэг ангийн багш сурагчдын ширээ сандлыг шинэчлэж орон нутагт ажиллах үеэрээ хүлээлгэн өгсөн байна. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ