УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо сумдын сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүллээ



2018-2019 оны хичээлийн жилийн босгон дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо сумдын сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүлж байна.  Өөрөөр хэлбэл, гишүүнд хандсан багш сурагчдын хүсэлтийг хүлээн авч тойргийнхоо сумдын сургууль болох Жаргалант сумын 12 жилийн 1-р сургууль болоод Цэцэг сумын ЕБС-ийн  багш хөгжлийн төвийг  тохижуулах, Жаргалант сумын 12 жилийн 2-р сургууль, Чандмань сумын ЕБС тус бүрийн нэг ангийг иж бүрэн тохижуулах ажлыг "Марико ББСБ"-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн ажиллаж байна. Тэрээр орон нутагт ажиллах үеэрээ Марико ББСБ-ын хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Х.Дэлгэрийн хамтаар Жаргалант сумын 12 жилийн 1-р сургуулийн "Багш хөгжлийн төв"-ийг хүлээлгэн өглөө. 2017-2018 оны хичээлийн жилд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан н.Билэгт, сургалтын менежер н.Байгальмаа, бага анги хариуцсан сургалтын менежер Б.Дуламсүрэн нар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид сургалтын таатай орчин бүрдүүлж бага боловсролын багш нарт "Багш хөгжлийн төв" байгуулж өгөх төслийг уламжлалсаны дагуу тэрхүү хүсэлт нь биелэлээ олж  бодит ажил  болж чадлаа. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ