Ховд аймгийн Буянт сумаас төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх баяр наадам энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр тунгалаг Буянт голын хөвөөнд боллоо. Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, сум орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцож, Буянт сумаас төрөн гарсан алдартнуудын төлөөлөл Улсын харцага О.Хангай, хувилгаан маарамба Ю.Мягмаржав, Ж.Баатархүү нарт хүндэтгэл үзүүллээ.Буянт сумаас төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх баяр наадмын хүрээнд хүчит бөхийн барилдаан зохион байгуулж, Улсын цолтой 3, аймгийн цолтой 21, сумын цолтой 25, нийт 64 бөх барилдсанаас Улсын харцага Бат-өлзий түрүүлж, Аймгийн харцага Сосорбарам үзүүрлэв.Үүнээс гадна Буянт сум нь төрөл бүрийн хүнсний ногоо, жимс тариалалтаараа аймагтаа тэргүүлдэг сум юм. Тиймээс Буянт сумаас төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх баяр наадмын үеэр нутгийн онцлогийг харуулсан “Ургацийн баяр” зохион байгууллаа. Энэ үеэр хамгийн том тарвас, хүнсний ногоог шалгаруулж, дуудлага худалдаагаар худалдсан юм. Огноо: 8/27/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3837 Мэдээ таалагдсан: